Dark Light
Нийгэм | 2020-05-04

Ардчиллын дууч, сэтгүүлч С.ЦОГТСАЙХАН агсны гэгээн дурсгалд зориулсан ном уншигчдын хүртээл болно

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Ардчиллын дууч, сэтгүүлч С.ЦОГТСАЙХАН агсны гэгээн дурсгалд зориулсан "АМЬДРАЛ, ТЭМЦЭЛ, УРАН БҮТЭЭЛ" ном уншигчдын хүртээл болоход бэлэн боллоо. Тус номыг С.Цогтсайхан агсны төрсөн ах С.Майнбаяр эмхэтгэжээ.

Жил бүрийн тавдугаар сарын 3-нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр, Үндэсний бичиг соёлын өдрүүд тохиодог. Тиймээс ч энэ өдөр ардчиллын дууч, сэтгүүлч С.Цогтсайхан агсны гэр бүл, найз нөхөд нь хүндэтгэн дурссан юм. Мөн энэ үеэр гэр бүл, төрөл төрөгсөд, найзууд, журмын нөхөд нь хамтран "С.ЦОГТСАЙХАН САН"-Г үүсгэн байгуулах болсон тухай дуулгалаа.

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ энэ үеэр "Цогоогоо би хэзээ ч ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн гэж боддоггүй. Цогоо миний хувьд одоо ч амьд хэвээрээ. Тэр хэрвээ өнөөдөр энх тунх байсан бол 60 настай байх байв. Ардчиллын үйл хэргийн төлөө хамтдаа тэмцэж, залуу халуун насаа зориулж, алдаж, онож, инээж, цалгиж явсан найз минь миний сэтгэл зүрхэнд 30 настай Цогоо хэвээрээ мөнхөрсөн" гэсэн юм. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00