Dark Light
Нийгэм | 2020-05-05

Испани, Итали улсууд аажмаар хөл хорионоосоо гарч байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Европын орнуудаас коронавируст хамгийн их өртсөн Испани, Итали улсуудад хөл хориог аажмаар сулруулж, иргэд гадаа гарах боломжтой болоод байна. 2 сарын турш үргэлжилсэн хорио цээрийн чанга дэглэмийн дараа Итали улсад 4 сая гаруй иргэн даваа гарагт ажилдаа буцан орсон байна. Ингэснээр халдварын тархалт дахин нэмэгдэх эрсдэлтэй ч, иргэдийн ухамсар, хариуцлагаас бүх зүйл шалтгаална гэдгийг Италийн Ерөнхий Сайд Жузепп Конти хэлж байгаа юм. Тус улсад үйлдвэр, барилгын салбарын үйл ажиллагааг сэргээсэн ч сургууль, цэцэрлэг, кинотеатрууд болон ихэнх дэлгүүрүүд хаалттай хэвээр байгаа юм.

Харин Испани улсын хувьд өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн иргэд гэрээсээ гарах эрхтэй болсноор 2 сарын турш нам гүн байсан гудамж талбай хүнээр дүүрсэн байна. Мөн зарим дэлгүүр болон хоолны газрууд үйл ажиллагаагаа сэргээгээд байгаа юм.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00