Dark Light
Спорт | 2026-10-28

Э.ДАВААНАСАН АСТАНАГИЙН ДЭВЖЭЭН ДЭЭР ДЭЛХИЙН ХОШОЙ МЕДАЛЬТАН БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Казахстаны Астана хотноо зохион байгуулагдаж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын баг тамирчдын медалийн салхийг хагалж, ОУХМ Энх-Амарын Даваанасан хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр эмэгтэйчүүдийн хамгийн хүнд буюу 76 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Кыргызстаны шилдэг бөх, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Айпери Медет Кизытэй тунан үлдэж, өрсөлдөгчөө 4:1-ээр илүүрхэн яллаа.

Э.Даваанасан нь "Белград-2023" ДАШТ-ий 72 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаад жин өгсөн 76 кг-д хүч үзэж, дэлхийн аваргын хошой медальтан гэх эрхэм алдрыг хүртэж байна. Тэрбээр өнөө жил Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн бөгөөд ийнхүү ДАШТ-ий хүрэл медалиар амжилтаа бататган, Монгол түмнээ баярлууллаа.

Эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд өндөрт өргөсөн дэлхийн аваргын хошой медальтан Э.Даваанасандаа халуун баяр хүргэж, цаашдынх нь спорт, амьдралын замналд өндөр амжилт хүсье!


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08