Dark Light
Нийгэм | 2020-05-05

ОХУ 24 цагийн байдлаар коронавирусийн 10581 шинэ тохиолдол бүртгэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

        ОХУ-ын тахлаас урьдчилан сэргийлэх удирдах газрын 5 дугаар сарын 4-ний өдрийн мэдээгээр өнгөрсөн 24 цагийн байдлаар, ОХУ-д коронавирусийн халдвараар шинээр оношлогдсон 10 мянга 581 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 145 мянга 268 хүрсэн байна. Үүнд нас барсан 76 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт нас барсан тохиолдол 1356-д хүрсэн бол 1456 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 18 мянгад 85 хүрчээ.

          ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга хэлэхдээ, Ерөнхийлөгч Путин 6-ны өдөр хурал хуралдуулж, хэвийн амьдралыг сэргээх бэлтгэл ажлыг сэргээхийн тулд тусгаарлалт зэрэг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хязгаарлалтын арга хэмжээг аажмаар цуцлах асуудлыг авч хэлэлцэнэ гэжээ.

           ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, олон нийтийн халамжийн ажилд хяналт тавих газрын дарга Попова "ОХУ-ын өнөөгийн хэрэгжүүлж байгаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ, үр дүнтэй эм, вакцин гарч ирэх хүртэл хэрэгжинэ"  гэжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00