Dark Light
Нийгэм | 2020-05-06

Амьдрал дээр биелэх боломжгүй ч ард түмэнд таалагдаж л байвал юу ч гэж ярьсан хамаагүй бололтой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, Засгийн газрын тухай зэрэг томоохон хуулийн төслүүдийг зэрэг хэлэлцэж байна. Эдгээр хуулийн төслүүдийг УИХ-ын сонгууль дөхсөн үед хэлэлцэж байгаа нь давуу тал болж байна. Учир нь, сонгууль дөхөж УИХ-ын гишүүд үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарласан, сонгогчдод таалагдахын төлөө юу ч хийхэд бэлэн байгаа үе учраас эдгээр хуулийн төслүүдэд сайн заалт оруулах санаачилга гарч байна. Зарим нь бүр будаач будаач гэхээр сахлаа будна гэдэг шиг хэтэрхий сайн хүн болох гээд олон нийтэд таалагдах ч амьдрал дээр хэрэгжүүлэх боломжгүй санал гаргах тохиолдол ч гарлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар УИХ-ын тухай хуульд “УИХ-ын гишүүн сонгогдсон тойрогтоо амьдарна” гэсэн заалт оруулах санал гаргасан юм. Тэднийхээр бол УИХ-ын гишүүдийн олонх нь буюу орон нутгаас сонгогдсон гишүүд орон нутагтаа л амьдрах нь л дээ. УИХ-ын гишүүн сонгогдсон тойрогтоо ажилаж, амьдрах нь сонгогчдод таалагдах ч парламентын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, бүр хэрэгжих боломжгүй зохицуулалт юм. Энэ саналыг гаргасан Ж.Батданзан, Л.Болд нар ч үүнийг мэдэж байгаа. Гэхдээ хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг нь мэдэж байгаа ч үүнийг ярьж олон нийтэд таалагдах нь л чухал гэдгийг энэ цагийн попын хаан Ж.Батзандан гишүүн мэдэлгүй л яахав. Л.Болд гишүүн ч алтны дэргэдэх гууль шарлана гэдэг шиг попын хаанаас их зүйл сурч бололтой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00