Dark Light
Нийгэм | 2020-05-06

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өндөр настан Фронт С.Цэгмидийг Төрийн дээд одонгоор шагнажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ялалтын баярын 75 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын малчин, өндөр настан Фронт хэмээх С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал Бүх ард түмнүүдийн найрамдлын одонгоор шагнажээ. 

Монголын ард түмэн Дэлхийн II дайны хүнд үед тусламж үзүүлснийг үнэлсэн энэхүү шагналыг Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны албан хаагчид өнгөрсөн долоо хоногт гэрт нь очиж гардуулан өгсөн байна. 

Өдгөө 98 настай энэ буурал 18-тайдаа Монгол Улсын сайн малчин цолыг Маршал Х.Чойбалсангаас гардаж явсан ба аймгийнхаа 30 мянган хүнийг төлөөлөн эх орны дайны үед фронтод Монголын ард түмний бэлгийг хүргэлцэж явсан түүхтэй. 

Эх орны дайны халуун цэгт С.Цэгмидийн хамт дөрвөн эмэгтэй явсны нэг нь Хэнтий аймгаас Цэвэл, Архангай аймгаас Янжинлхам, Булганаас хоёр хүн явсны нэг нь Долгор гэж эмэгтэй байсан хэмээн түүхэнд тэмдэгдэн үлдсэн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00