Dark Light
Нийгэм | 2020-05-06

Гэр бүлийн хүчирхийлэл, архидалтын улмаас хүү нь эцгийнхээ амь насыг хохироожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Ренчинлүмбэ суманд төрсөн эцгийнхээ аминд халдсан гэх мэдээлэл цахим орчинд тарсантай холбоотой тухайн хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас албан ёсны мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 11 цагт Хөвсгөл аймгийн Рэнчинлүмбэ сумын иргэн 39 эрэгтэй ор сураггүй алга боллоо гэх мэдээлэл ирсний дагуу цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах үйл ажиллагаа явуулсан.

Шалгалтын явцад иргэн Н гэгч нь мөн сарын 22-ны өдөр архидан согтуурч, гэртээ агсамнаж ууган хүүтэйгээ маргаан үүсгэжээ. Үүний улмаас хүү нь эцгийнхээ ам насыг нь хохироож, хэргийг далдлах зорилгоор хохирогчийн цогцсыг нуусан хэрэг гарсныг аймгийн цагдаагийн газар шуурхай ажиллаж илрүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Гэр бүлийн хүчирхийлэл, архидалтын улмаас нэг хүний ам нас эрсдэж, хүү нь хэрэгтэн болсон харамсалтай хэрэг гарсан" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00