Dark Light
Нийгэм | 2020-05-06

"The HU" хамтлаг онлайн тоглолт зохион байгуулахаар бэлтгэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхий дахинд Монгол орныхоо нэр алдрыг түгээж, олон мянган шүтэн бишрэгчдийн хайртай уран бүтээлчид болж чадсан  "The HU" хамтлагийнхан тавдугаар сарын 3-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орондоо ирсэн билээ.  Хамтлагийн залуус цар тахлын хөл хорионы улмаас Австрали улсад хоёр сар гаруй саатаад байсан юм.

Тэд одоогийн байдлаар “Энх саран” сувилалд тусгаарлагдаж байгаа бөгөөд тусгаарлалтын 21 хоногийн хугацаагаа гүйцээгээд Улсын онцгой комисст дэмжлэг үзүүлэх хандивын тоглолт хийх юм байна. 

Мөн Монгол улсад тоглолт зохион байгуулах зөвшөөрлийг гаднын гэрээтэй компаниасаа авсан бөгөөд онлайн тоглолт зохион байгуулахаар албаны хүмүүстэй ярилцаж байна хэмээн тус хамтлагийн продюсер Б.Дашдондог мэдээлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00