Dark Light
Нийгэм | 2020-05-06

Архангай аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймгийн Хайрхан суманд малын гоц халдварт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Иймээс өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоож, сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Шүлхий өвчин нь үхэр, гахай зэрэг туурай нь хоёр хуваагдсан амьтанд халдварладаг өвчин бөгөөд халдварлах шинж нь маш хүчтэй. Халуун температурт хурдан нэмэгдэж, хүндээр өвдөх, үхэх аюулд хүргэдгээрээ манай улсад нэгдүгээрт орох малын халдварт өвчин юм.

Халдвартай амьтны шүлс, ялгадас, амьсгалын эрхтэнд хүрсэн тохиолдолд мөн халдвартай амьтны бохир эд зүйлс болон түүгээр хийсэн хүнсний бүтээгдэхүүн зэргийг идэх тохиолдолд дамжин халдварлана. Шууд бус байдлаар халдвартай нутаг дэвсгэрт буй хүн, машин, хувцас, хэрэгсэл зэргээр ч дамжих боломжтой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16