Dark Light
Нийгэм | 2020-05-07

Чанаргүй шатахууны үйлдвэрлэлийг хязгаарлах ёстой ч үүнийг сонгуульд ашиглах ёсгүй гэж үзсэн бололтой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АН-ын гишүүн Б.Пүрэвдоржийн сонгууль угтуулан өргөн барьсан төслийг эрх баригчид дэмжсэнгүй. Тэрээр Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэдхэн хоногийн өмнө өргөн барьсан юм. Уг хуулийн төслийн агуулга нь керосин болон нефть нэрлэгийн хөнгөн фракц зэрэг бүтээгдэхүүнд 225-750 мянган төгрөгийн татвар ногдуулах тухай юм. Татвар ногдуулахгүй бол татваргүйг нь далимдуулан их хэмжээгээр импортолж чанаргүй бензин үйлдвэрлэж байна гэсэн шүүмжлэл гардаг. Тиймээс чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг журамлах зорилгоор татвар ногдуулах нь зүйтэй хэмээн үзэж, төсөл санаачилсан юм. Гэвч уг төслийг нь УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнгүй. Чанаргүй шатахууны үйлдвэрлэлийг хязгаарлах сайн төсөл байсан ч эрх баригчид сонгуулийн өмнө батлахгүй байх нь зүйтэй гэж үзэж байгаа бололтой. Учир нь, батлагдсан тохиолдолд сөрөг хүчний гишүүн Б.Пүрэвдорж үүнийг сонгуульда ашиглана. Угаасаа ингэх л гэж сонгуулийн өмнө УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16