Dark Light
Нийгэм | 2020-05-07

Дуучин Адель төрсөн өдрөөрөө фэнүүддээ сюрприз барилаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дуучин Адель өнгөрсөн мягмар гаригт 32 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нөхрөөсөө салсан тэрбээр салалтынхаа дараагаас өөрийн бие галбиртаа анхаарч, шаргуу жин хасч эхэлсэн юм.

Энэ хугацаанд олны анхаарлаас хол байсан тэрбээр төрсөн өдрийн баяраараа хэрхэн өөрчлөгдсөнөө шүтэн бишрэгчидтэйгээ албан ёсоор хуваалцан, галбирлаг биеэ тодотгосон бариу даашинзтай зургаа инстаграмдаа нийтэлсэн байна.

Адель зургаа "Мэнд хүргэж байгаа бүх хүмүүст баярлалаа. Та нар минь хөл хорионы үеэр цагийг хөгжилтэй өнгөрөөж байгаа гэдэгт итгэлтэй байна. Мөн бидний аюулгүй байдлын төлөө амь насаа эрсдэлд оруулан ажиллаж буй эмч ажилчдад бүгдэд нь талархаж байна. Та нар бол 2020 оны сахиусан тэнгэрүүд шүү" гэсэн тайлбартайгаар нийтэлжээ.

Нийт 45 килограмм жин хассан түүний шинэхэн төрх шүтэн бишрэгчдэд нь ихэд таалагдсан төдийгүй өмнөх төрх нь ч тийм муу байгаагүйг илэрхийлцгээсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00