Dark Light
Нийгэм | 2020-05-08

LG компанийн Энэтхэг дэх үйлдвэрт осол гарч, их хэмжээний хорт хий агаарт алдагджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөд Солонгосын LG компанийн Энэтхэг дэх үйлдвэрт нь томоохон осол гарч 13 хүн амиа алдаж 800 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал Энэтхэгийн Андра Прадеш муж дахь “LG Polymers” химийн үйлдвэрт хүмүүсийн унтаж байсан шөнийн 03:00 цагт осол гарч, их хэмжээний хорт хий агаарт алдагдсан байна. Амиа алдсан хүмүүсийн дунд хүүхдүүд байгаа юм байна.  

Полимер гаргаж авахад ашигладаг химийн бодис болох стирол агаарт алдагдсан бөгөөд үүгээр амьсгалсан иргэдийн толгой эргэж, дотор муухайрах, нүд хорсох, амьсгал давчдах шинж тэмдэгүүд илэрч байгаа юм байна. Үйлдвэрийн аюулгүй байдлыг мөрдөөгүй, хайхрамжгүй байдлаас болж хий алдагдсан гэж албаныхан үзэж байна.

Коронавирусний хөл хориотой холбогдуулан 3-р сарын 24-нөөс хойш хаалттай байсан тус үйлдвэр үйл ажиллагаагаа дахин сэргээж эхлэх үед энэ осол гарсан байна. Үйлдвэрийн эргэн тойрон дахь 3 км-ийн радиуст хөл хорио тогтоож, оршин суугчдыг нь нүүлгэн шилжүүлсэн байна.

Хурц эвгүй үнэртэй зүйл агаарт тархахад иргэд сандралдан гэрээсээ гарцгаан, гудамж талбайд олон зуун хүн үймээн үүсгэсэн байна. Хотын эмнэлгүүд хийнд хордсон хүмүүсээр дүүрч, ачааллаа дийлэхгүйд хүрээд байгаа юм байна.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00