Dark Light
Нийгэм | 2020-05-08

Оросын тэрбумтан Леонид Федун коронавирусний халдвар авчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Газрын тосны “Лукойл” компани болон хөлбөмбөгийн “Спартак” клубыг эзэмшигч Оросын тэрбумтан Леонид Федун коронавирусний халдвар аван эмнэлэгт хэвтжээ.

“Лукойл”-ийн Дэд Ерөнхийлөгчөөр ажилладаг 64 настай Леонид Федун 2003 онд “Спартак” клубын хяналтын багц хувьцааг худалдан авч байсан юм. Forbes сэтгүүл 2020 онд түүний хөрөнгийг 6,3 тэрбум ам.доллараар үнэлсэн байна.

Манай хойд хөршид сүүлийн нэг хоногт коронавирусний халдварын 11231 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Үүний бараг тэн хагасаас илүү хувь нь буюу 6703 тохиолдол нь Москвад дангаараа бүртгэгджээ. Харин сүүлийн нэг хоногт ОХУ-д 88 хүн коронавирусээр амиа алдснаар нийт нас барсан хүний тоо 1625-д хүрээд байна.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00