Dark Light
Нийгэм | 2020-05-08

Хөл хорионы үеэр НЭМҮТ-д 119 тусгай дугаарын Шуурхай штаб ажиллалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсад Коронавируст халдварын анхны батлагдсан тохиолдол бүртгэгдсэн гуравдугаар сарын 10-ны өдөр Эрүүл мэндийн сайдын санаачилга, УОК-ын шийдвэрээр МЦХХ-ны газраас аналоги утасны 119 дугаартай 10 шугамыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд байршуулж, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, эрдэм шинжилгээний ажилтан 30 мэргэжилтний бүрэлдэхүүнтэй лавлагаа, мэдээллийн операторын багийг шуурхай байгуулж  3 ээлжээр 24 цагаар ажиллуулж эхэлсэн билээ. 

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос тавдугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд зохион байгуулсан Ковид-19 халдварт цартахалтай тэмцэх бэлэн байдлын дадлага сургуулилтын хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дээр 119 тусгай дугаарын Шуурхай штаб ажилласан байна. 

Тусгай дугаарыг ажиллуулснаар:  

•Коронавируст халдварын талаарх зөвлөгөө, мэдээллийг ард иргэдэд түргэн шуурхай хүргэж, нийгмийн сэтгэл зүйд гарсан айдас, түгшүүр, ойлгомжгүй байдал, сэтгэл зүйн дарамтыг бууруулах, хөнгөлөх, үнэн зөв бодит мэдээллийг хүсэлтийн дагуу өгөх; 

•Яаралтай тусламжийн 103, 100 дугаарын утсанд түргэн тусламжийн дуудлагатай зэрэгцэн Коронавируст халдварын шинж тэмдэг, эмчилгээний талаар зөвлөгөө, мэдээлэл авах дуудлага багагүй ачаалал үүсгэж байсныг эрс бууруулсан 

•ЗГ, УОК, ЭМЯ-ны тогтоол, шийдвэрүүдийг цаг тухайд нь олон нийтэд хүргэх, үүний дотор гадаадад амьдарч байгаа иргэд мэдээллийг шуурхай авах зэрэг ач холбогдолтой байсныг НЭМҮТ-өөс мэдээлллээ.     

Гадаадаас ирсэн дуудлагын хувьд:


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00