Dark Light
Нийгэм | 2020-05-09

"Ковид-19"-ийн халдвар авсан нэг иргэн эдгэрч, эмнэлгээс гарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-наас Ковид-19-ийн  талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдрийн байдлаар 66 хүний шинжилгээ болон тандалтын зорилгоор цуглуулсан 18 шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн Дархан-Уул аймгийн Вирус судлалын салбар лабораторид Алтанбулаг боомтоор орж ирсэн 22 жолоочоос шинжилгээ авахад коронавирус илрээгүй.

Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс гарч, дараагийн хяналт руу шилжлээ. Энэ хүн ХӨСҮТ-д 48 хоног эмчлүүлсэн. Хяналтын үед түүнээс давтан шинжилгээг авна.

МУ-ын хэмжээнд нийт 989 хүн ажиглалтад байгаа талаар ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00