Dark Light
Нийгэм | 2020-05-11

Төвдийн ойролцоо хил дээр Хятад, Энэтхэгийн цэргүүд зодолджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төвдийн ойролцоох өндөр уулын хилийн гарам дээр Хятад, Энэтхэгийн хэд хэдэн цэрэг оролцсон зодоон болсон тухай Энэтхэгийн арми Ням гарагт мэдээлжээ.

Хоёр улс 1962 онд Энэтхэгийн зүүн хойд Аруначал Прадеш мужийн нутагт дайтсанаасаа хойш байнгын хилийн маргаантай байгаа юм.

“Хоёр талын цэргүүд маргалдаж, мөргөлдөөн үүсгэснээс цөөн тооны цэрэг хөнгөн шархдсан байна. Эхлээд чулуу нүүлгэлцэж, дараа нь гар зөрүүлсний эцэст маргаан өндөрлөжээ” гэж Энэтхэгийн армийн зүүн тойргийн командлалын хэвлэлийн төлөөлөгч Мандеп Худа өчигдөр мэдэгджээ.

Хамгийн сүүлд 2017 онд Энэтхэгийн баруун хойд Ладак мужийн хил дээр хоёр талын цэргүүд бага хэмжээний мөргөлдөөн үүсгэж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00