Dark Light
Нийгэм | 2020-05-12

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд "Соёлын довтолгоо" арга хэмжээ өрнөж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Урлаг соёлын үйл ажиллагааг ахмадуудад морин тэргээр очиж хүргэж байна.

Монгол Улсын Ардын Жүжигчин Д.Нанжидын нэрэмжит Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Соёлын төвийн хамт олон өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй ахмадуудад “Соёлын довтолгоо ахмад настны амар мэнд” соёл урлагийн арга хэмжээг ердийн хөсөг морин тэргээр зорьж очин явуулын үйлчилгээ үзүүлж байна.

Хөл хорионы үед олон иргэнийг бөөнөөр цуглуулж болохгүй тул айл өрх бүрийн ахмадуудад очиж урлагийн үйлчилгээ үзүүлж байгаа гэнэ. Морин тэргээр явж байгаа үед иргэд ихэд сонирхож байгаа учраас коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг танилцуулж байгаа аж. "Хэдийгээр урлаг соёлын нэгдсэн арга хэмжээ хоригдсон боловч ахмадууддаа соёл урлагаар гэрт нь очиж үйлчилж байна. Мөн ахмадуудынхаа зургийг авч, хийж бүтээсэн алдар гавьяаг нь залуу хойч үед сурталчилж түгээн дэлгэрүүлэхийг зорьж байна" гэж  Цагаан-Үүр сумын Соёлын төвийн эрхлэгч Л.Алтанхуяг мэдээллээ.

Эх сурвалж : Хөвсгөлийн өнгө 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00