Dark Light
Нийгэм | 2020-05-12

Иран улс пуужингийн туршилтын үеэр алдаа гаргаж өөрсдийнхөө хөлөг онгоцыг харважээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иран улс Оманы буланд хөлөг онгоц эсэргүүцэх шинэ пуужин туршиж байхдаа алдаа гаргаж өөрсдийнхөө цэргийн хөлөг онгоц руу харвасан байна. Үүнээс болж 19 усан цэрэг амиа алдаж, 15 хүн шархаджээ.

“Жамаран” нэртэй харуулын хөлөг онгоцноос сургуулилалт хийн харвасан пуужин нөхөрлөлийн “Конарак” хөлөг онгоцыг оносон байна. “Конарак” хөлөг онгоц пуужингийн туршилтын байг тэнгисийн усанд байрлуулах ажлыг гүйцэтгэж байсан байна.

 Гэвч тус хөлгийг байнаас хангалттай зайд холдож амжаагүй байхад нь туршилтыг эхлүүлж пуужингаар харваснаас болж энэ осол гарчээ. Пуужинд оногдсон хөлөг онгоцон дээр их хэмжээний гал гарч хэдэн хэсэгт хуваагдсан байна. Ираны зэвсэгт хүчний Ерөнхий Командлагч Абдулрахим Мусави болсон явдалд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж, амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00