Dark Light
Нийгэм | 2020-05-12

Маргааш буюу 05.13-нд Туркийн Истанбул руу нислэг хийж монгол иргэдээ татна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас гадаад улсаас иргэдээ эх оронд нь татан авах талаар мэдээлж байна.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг

 "Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улсаас 10,836 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна. Хүсэлт ирүүлсэн иргэдийн хүсэлтийг бүсчлэн гаргаж байгаа.
 
Ойрын хугацаанд Турк, Энэтхэг улсаас иргэдээ татан авах чиглэлийг УОК-оос өгсөн. 

Үүний дагуу маргааш Туркийн Истанбул руу тусгай үүргийн нислэг хийж, 170 орчим монгол иргэнийг татан авна. Мөн

Улаан-Үд хотоос 200 гаруй иргэнийг 14-нд, Эрхүүгээс 200 орчим иргэнийг 15-нд татан авахаар төлөвлөөд байна. Зөвхөн бүртгүүлсэн иргэд Алтанбулаг боомтоор орж ирэх боломжтой. Өмнө нь тавьж байсан шаардлагууд болох шинжилгээ өгсөн байх, тусгаарлах байрны төлбөрөө төлсөн байхыг шаардана.

Түүнчлэн Энэтхэг улс руу тусгай үүргийн нислэг хийж, иргэдээ татахаар болсон. Зай хол учир тавдугаар сарын 19-нд Улаанбаатарт ирэх байх гэж төлөвлөж байна" гэлээ. 

 

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00