Dark Light
Нийгэм | 2020-05-13

Цар тахлын үед зайнаас харилцахын ач холбогдлыг таниулсан компьютерийн тоглоом гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 

      Шинэ коронавирусний цар тахал дэгдсэн энэ үед зайнаас харилцахын ач холбогдлыг хүүхдүүдэд таниулсан компьютерийн цахим тоглоом гарчээ.

“Can You Save the World?” нэртэй тоглоомоор тоглох үед та хөл хөдөлгөөн ихтэй гудамжаар алхах бөгөөд хүмүүсээс зай барьж, амны хаалт цуглуулж, найтаасан хүмүүсээс зайлсхийх ёстой. Тоглоомын төгсгөлд та хэчнээн хүний амь насыг аварч чадсаныг оноогоор харуулах ажээ.

     Энэхүү тоглоомыг гарснаас хоёр хоногийн дотор 10 мянга орчим удаа тогложээ. Английн Хартфордширийн их сургуулийн профессор, сэтгэл зүйч Ричард Уайсмен уг тоглоомыг анх санаачилж, Францын тоглоомын загвар зохиогч Мартин Жейкобтой хамтран бүтээжээ.

    "Олон нийтийн газар зай барьснаар хүмүүсийн амь насыг хэрхэн аврах боломжтойг энэхүү тоглоомоор харуулахыг хүссэн. "Covid"-ийн тухай дэлхийн анхны тоглоом энэ байх" гэж Р.Уайсмен ярьжээ. Тэрбээр хөл хорио тогтоосон үеэр гудамжаар явж байхдаа энэ санааг олж, мэргэжилтнүүдтэй хамтран хоёр долоо хоногийн дотор бүтээсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00