Dark Light
Нийгэм | 2020-05-14

Автобус, суудлын машинтай мөргөлдсөн ноцтой осол гарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 

      Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Цагаан хаалга гэдэг газар өчигдөр /2020.05.13/ зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, дээрх ослын талаарх дуудлага  15.45 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Алба хаагчид 16.15 цагт очиход Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас Улаанбаатар хотын чиглэлд 45 зорчигчтой зорчиж явсан “Дэлгэр буян-Ар” ХХК-ийн Юниверс загварын хот хоорондын зорчигч тээврийн автобус, Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Халуун рашаан”-ы чиглэлд хоёр зорчигчтой зорчиж явсан Пит загварын суудлын автомашинтай мөргөлджээ.

      Ослын улмаас нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн 54 настай эмэгтэй О, 39 настай эмэгтэй О нар нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

      Мөн дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймагт загасчилж яваад живсэн 56 настай эрэгтэйн цогцсыг  осолдсон газраас зүүн зүгт 4 км-ээс олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00