Dark Light
Нийгэм | 2020-05-14

БНХАУ-ын Шэньжэнь хотын эрдэмтэд Ремдесивир эмийн сөрөг нөлөөг илрүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ-ын Гуандун мужийн Шэньжэнь хотын эрдэмтэд Ремдесивир эм нь хулганын төмсөгний үйл ажиллагаа, үрийн шингэний чанарт сөргөөр нөлөөлж байгааг тогтоожээ.

Эрдэмтэд нийт 28 хулганад 10 хоногийн турш уг эмийг өгсний дараа шинжилгээ хийхэд дээрх үр дүн илэрсэн гээд Ремдесивир эмийн гаж нөлөөний талаар цаашид нарийвчилсан судалгаа хийх хэрэгтэйг онцолсон байна.

Харин Ковид-19-ийн эсрэг эмчилгээнд нэвтрүүлсэн өөр нэгэн эм болох гидроксихлорокин эмийг Колумбын их сургуулийн эрүүл мэндийн төвд эмчлэгдэж буй өвчтөнүүдэд хэрэглэхэд ямар ч нөлөө үзүүлээгүйг судлаачид мэдэгджээ.

Дээрх судалгааны дүнд үндэслэн эмнэлгээс уг эмийг эмчилгээнд хэрэглэхгүй байхыг зөвлөх болжээ.

Эбола вирусийн эсрэг эмчилгээнд зориулж анх бүтээсэн “Ремдесивир” эмийг АНУ-д “Ковид-19” халдварын эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрч, энэ сарын 4-ний өдрөөс эмнэлгүүдэд тарааж эхэлсэн байна.

Тэр ч байтугай Япон улсад уг эмийг дотооддоо үйлдвэрлэсэн “Авиган” эмээс түрүүлж ашиглах зөвшөөрлийг олгожээ.

Тэгвэл олон улсын анагаах ухааны “Lancet” сэтгүүлд Ковид-19-ийн эмчилгээнд өргөн ашиглагдаж буй Ремдесивир болон Плацебо эмийг харьцуулсан судалгааны үр дүнг нийтэлжээ.

Судалгаагаар хүнд өвчтөнд дээрх хоёр эм төдийлөн үр дүнгүй бөгөөд Ремдесивир нь Плацебо-г бодоход амьсгалын дээд, доод зам дахь вирусний хэмжээг сайн бууруулахгүй байгаа нь тогтоогдсон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16