Dark Light
Нийгэм | 2020-05-15

Зарим аймгуудын замыг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цаг агаарын нөхцөл байдал муудаж байгаатай холбогдуулан Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг, Дундговь, Өмнөговь, Дорноговь болон зүүн гурван аймагт ажиллаж байгаа Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицүүдийн үйл ажиллагааг гурав хоногийн хугацаагаар буюу тавдугаар сарын 17-ныг дуустал зогсоосон байна.

Мөн Сүхбаатар аймаг өглөөний 08.00 цаг, харин Хэнтий аймаг өглөөний 10.00 цагаас тус, тус эхлэн орон нутгийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргажээ.

Иймд цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авах, бусдад дамжуулах

-15, 16-ны өдрүүдэд мал шуурганд уруудахаас сэргийлж, хашаанаас гарахгүй байх 

-Сургууль, цэцэрлэг амарсан тул хотын иргэд хүүхдүүдээ хөдөө орон нутаг руу их явуулсан байгаа. Бага насны хүүхдийг малд явуулахгүй, хүүхдийг хөдөө хээр хараа хяналтгүй орхихгүй, хүүхдийг гадаа тоглуулахгүй байх 

-Амралтын өдрүүдэд иргэд хол, ойрын замд гарахгүй байх

-Ар гэрийнхэнтэйгээ байнгын холбоотой байж, ямар зорилгоор хаашаа явж байгаагаа мэдээлэх  

-Хэрэв хөдөө хээр саатсан бол Онцгой байдлын газарт шуурхай мэдээлэхийг ард иргэдэд анхаарууллаа.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00