Dark Light
Нийгэм | 2020-05-15

АНУ коронавирустэй намрын хичээлийн жилд бэлтгээд эхэлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 

       Дэлхийн томоохон гүрнүүд коронавирустэй намарт бэлтгэж эхэлсэн тухай мэдээллүүд чих дэлсэж байна. Бидний хувьд ойрын үед коронавирус намжиж, баяр наадам, амралт зугаалга, ажил төрөл, хичээл сургууль хэвийн үргэлжлэнэ хэмээн итгэж найдаж байгаа нь үнэн. Тэгвэл АНУ-д аль хэдийн коронавирустэй намарт бэлтгээд эхэлжээ. Тухайлбал Калифорния муж улсын их сургуулиуд нь энэ намар шинэ элсэлт авахгүй, анги танхимын сургалтууд явагдахгүй, онлайн хувилбарт шилжихээ мэдэгдлээ.

       Калифорниягийн их сургууль л гэхэд мужийнхаа хэмжээнд 10 кампустай бөгөөд ирэх намар аль нь ч нээгдэхгүй, хичээлийн жилийг онлайн байдлаар эхлүүлэхээр ярилцаж байгаа юм байна. Эцсийн шийдвэр 6 дугаар сарын дундуур гарах ч Калифорниягийн хоёр том их сургуулийн системийн нийт 770,000 оюутны ихэнх нь ирэх намар хичээлдээ ирэхгүй байх магадлалтай байна.     

     Хэдийгээр Калифорниягийн их сургуулиуд ийм байр суурь баримталж байгаа ч, нэгдсэн улсын хэмжээнд зургаан мужийн их сургуулиуд намраас оюутнуудаа хүлээн авна гэх байр сууринд зогсож байна. Харвардын их сургуулийн хувьд намар хичээлийн жилийг эхлүүлэх ч гэлээ, онлайн хувилбарт сургалтын системийн нэлээд хэсгийг шилжүүлэхээр ажиллаж байгаа юм.

Орчуулсан Д.Жаргалсайхан


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00