Dark Light
Нийгэм | 2020-05-16

Гар утасны тоглоомоос болж Жак Ма Хятадын хамгийн баян хүн байхаа больжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөл хорионоос болж хүмүүс гэртээ ихэнх цагийг өнгөрүүлж байгаатай холбоотойгоор гар утасны тоглоомын эрэлт хэрэгцээ огцом нэмэгдсэн байна. Дэлхийн видео тоглоомын зах зээлд томоохон байр суурь эзэлдэг Хятадын технологийн “Tencent” компанийн ашиг 31 хувиар нэмэгдэж, хувьцааных нь үнэ 14 хувиар өссөн байна.

Тус компанийг эзэмшигч Ма Хуатэний нийт хөрөнгө 48,3 тэрбум ам.долларт хүрснээр тэрээр Хятадын хамгийн баян эрхэм болоод байна.

Харин хамгийн баян Хятад хүнээр удаан хугацааны турш нэрлэгдсэн Алибабаг үндэслэгч Жак Ма 41,2 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө 2 дугаарт бичигдэх болсон байна.

1 тэрбум гаруй хэрэглэгчтэй WeChat-ийг зохиосон Tencent компани 1998 онд анх үүсэн байгуулагдаж байжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00