Dark Light
Нийгэм | 2020-05-16

БНАСАУ-ын төв телевизээр олон улсын хардлагыг няцаасан мэдээ гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн хамгийн хаалттай орон болох БНАСАУ-д коронавирусний халдварын тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй байгаа юм. Гэвч олон улсын тавцанд Хойд Солонгосыг бодит нөхцөл байдлаа нуун дарагдуулж байгаад хардаж, тус улсад коронавирусний дэгдэлт өндөр байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм.

Тэгвэл үүнийг няцаах зорилго агуулсан мэт Хойд Солонгосын үндэсний телевизээр иргэдийнхээ өнөөгийн нөхцөл байдлыг харуулсан мэдээг гаргасан байна. Дүрс бичлэгт Хойд Солонгосын иргэдийн амьдрал урьдын адил хэвийн өрнөж, дэлгүүр, парк, гудамж талбайгаар иргэд чөлөөтэй явж байгааг харуулсан байна. Ингэхдээ иргэд нь бүгд амны хаалт зүүсэн нь харагдаж байгаа юм.

 Өмнөд Солонгосын тагнуулын алба Хойд Солонгост коронавирусний дэгдэлтээс болж иргэд нь хүнсээ ихээр нөөцөлж, улмаар хүнсний хомсдол үүссэн талаар өнгөрсөн 7 хоногт мэдээлж байсан юм. Тэгвэл энэ мэдээллийг няцаах гэсэн мэт Хойд Солонгосын үндэсний телевизээр гарсан мэдээнд дэлгүүрүүдэд хүнсний хомсдол үүсээгүй, иргэд урьдын адил 7 хоногт 2-оос 3 удаа хүнсээ цуглуулж байгаа талаар мэдээлжээ.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00