Dark Light
Нийгэм | 2020-05-16

Хууль бусаар цусны шинжилгээний сорьц цуглуулж байсныг илрүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НМХГ ын даргын баталсан 02-01/92 дугаартай удирдамжийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс төлөвлөгөөт хяналт шалгалт хийх явцдаа СХД-ийн эрүүл мэндийн төвийн байранд "СХД ЭМТ-ийн цусны шинжилгээ авах өрөө" гэсэн хаяган дор хувийн хэвшлийн "Эн Ар Би" ХХК-ийн  Ай Ти лаборатори ажиллаж, шинжилгээний сорьц цуглуулж байсныг илрүүлсэн байна.

Тус лаборатори нь энэхүү ажлын байранд ажиллах тусгай зөвшөөрөлгүй бөгөөд иргэдийг төөрөгдүүлэн хуурамч хаяг тавьсан. Мөн төрийн өмчийн байрыг хууль бусаар ашигласан, Нийслэлийн өмчийн харилцааны газар, ЭМТ-тэй хийсэн ажлын байр түрээслэх гуравласан гэрээгүй болох  нь тогтоогджээ.

Эх сурвалж: Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00