Dark Light
Нийгэм | 2020-05-17

iPhone утасны FaceID таныг амны хаалттай байсан ч танина

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

      Коронавирусний цар тахлын улмаас дэлхий даяар амны хаалтны хэрэглээ нэмэгдэж, энэ нь царай таних технологид муугаар нөлөөлж эхлээд байгаа.

Хамгийн ойрын жишээ нь хүмүүс гар утас руугаа царайгаа таниулж нэвтрэх боломжгүй болсон явдал юм. Гар утас руу нэвтрэхдээ амны хаалтаа авах, эсвэл урт PIN код бичих хэрэгтэй болсон. Тэгвэл Аpple компани iPhone гар утасныхаа FaceID технологийг амны хаалттай тохиолдолд ажилладаг болгох сайжруулалтыг хийж эхэлсэн юм байна.

 

     iOS системийн 13.5 дахь хувилбарт шинэ боломж нэмэгдэх гэнэ. Одоо iОS систем нь 13.4.1 хувилбар дээрээ явж байгаа юм. 13.5 хувилбарыг яг одоо хөгжүүлэгчдийн түвшинд туршиж байгаа ба хэзээ нийтэд албан ёсоор нэвтрүүлэх хугацаа тодорхойгүй байна. Шинэ системийн бета хувилбарыг туршсан мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар FaceID нь амны хаалт зүүсэн үед ч эзнээ сайн таньж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: CNET


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00