Dark Light
Нийгэм | 2020-06-16

Төрөл зүйлээ мөхлийн аюулаас аварч байсан аварга яст мэлхий тэтгэвэртээ гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эквадор улсын газар нутагт тооцогддог Номхон далайн Галапагосын алслагдсан Эспаниола арлын яст мэлхийний төрөл зүйл 20 дугаар зууны дундуур мөхлийн ирмэгт хүрээд байв.

Одоогоос 50 орчим жилийн өмнө уг арал дээр ердөө хоёр эрэгчин, 12 эмэгчин үлдээд байжээ. Тиймээс Эквадор улсын Засгийн газар Эспаниола арлын аварга яст мэлхийг үржүүлэх хөтөлбөр эхлүүлсэн юм.

Тухайн үед АНУ-ын Калифорни мужийн Сан Диегогийн амьтны хүрээлэнд байсан Диего нэртэй эрэгчин яст мэлхийг үржлийн зорилгоор Галапагосын Санта Круз аралд авч ирсэн байна.

Өнгөрсөн хугацаанд үржүүлэх хөтөлбөр үр дүнгээ өгч яст мэлхийний тоо толгой 2000 хүрчээ. Эдгээрийн 40 гаруй хувьд нь Диегогийн үр удам байсан байна.

Эквадорын засгийн газар Диегог үүргээ хангалттай сайн гүйцэтгэсэн гэж үзээд Санта Крузын амьтны хүрээлэнгээс чөлөөлж, төрөлх аралд нь сул тавихаар болжээ. 

Диего одоо 100 орчим настай, 80 кг жинтэй, 90 см урт биетэй, хүзүү, хөлнүүдээ сунгавал 1.5 метр хүрэх өндөртэй юм.

Эспаниола арал нь хүн амьдардаггүй онгон зэрлэг нутаг бөгөөд Диего болон бусад 24 яст мэлхийг байгальд буцааж тавихаасаа өмнө хэсэг хугацаанд хөл хорионд байлгажээ.

Энэ нь Эспаниола арлын экологийн системийг хөндөхгүйн тулд тус аралд байдаггүй ургамлын үрийг тээж очихоос сэргийлсэн арга хэмжээ юм байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00