Dark Light
Нийгэм | 2020-06-16

Хүүхдийн ордны ойролцоох талбайд шар өвс шатаасны улмаас гарсан галыг бүрэн унтраалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ойрын өдрүүдэд галын дуудлага маш их байгаа бөгөөд өнөөдөр буюу зургадугаар сарын 16-ны өдөр 11:02 цагт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Хүүхдийн ордны замын урд талд шар өвс шатаж байна гэсэн дуудлага НОБГ-т иржээ.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллэсэн.

Түймэр дэгдсэн уг газрын талбай цэвэрлэгдээгүй өнжмөл өвс ихтэй бөгөөд гал түргэн хугацаанд маш их талбайг хамарч, гал унтраагчид нэлээд удаан хугацаанд ажиллаж, шар өвс шатаасны улмаас гарсан галыг 18:00 цагт бүрэн унтраалаа.

Гал түймрийн улмаас 2,5 га газар галд өртсөн байна гэж Онцгой байдлын  ерөнхий газраас мэдээллээ.

ШУУД ҮЗЭХ: https://www.facebook.com/zugii/videos/304271117262273/


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00