Dark Light
Нийгэм | 2020-06-17

Бээжинд тархаад буй вирус өмнөх халдварын үеэс 15 дахин их хурдтай халдварлан тархаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

    Бээжингийн хүнсний томоохон захаас коронавирусний шинэ халдварын тохиолдлууд бүртгэгдсэн. Хятад эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү шинэ дэгдэлт нь Европоос ирсэн хүмүүс болон хүнсний бараа бүтээгдэхүүнээр дамжсан байж болзошгүй гэжээ. Бээжингийн Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн судлаачид энэ удаагийн дэгдэлт Европоос гаралтай гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

     Мөн Хятадын эрдэмтэд энэ удаад вирус маш эрчимтэй тархаж буй талаар мэдэгдсэн байна. Ухань хотод вирус хүйтний улиралд тархалт өндөртэй байсан бол Бээжингийнх халууны улиралд бүр хурдацтай тархаж байгаа аж. Гэвч мэргэжилтнүүд эртнээс дэгдэлтийг зогсоож, хяналтад авах бүрэн боломжтой гэж мэдэгджээ.

  Хамгийн аюултай нь Бээжинд илэрсэн шинэ коронавирусний халдвар Уханьд дэгдсэн вирусээс илүү халдвартай байх магадлалтай гэнэ.

  Өнөөдрийн байдлаар Бээжинд нийт 100 тохиолдол бүртгэгдээд байгаа ба үүнтэй холбогдуулан Бээжингийн эрх баригчид тус хүнсний захын ойролцоо амьдардаг иргэд болон сүүлийн нэг долоо хоногт захаар үйлчлүүлсэн гэх 77.000 гаруй хүнийг шинжилгээнд хамруулжээ.

   Анх Уханьд гарсан коронавуирст цар тахал 15 хоногийн дотор 60 хүнд халдварлаж байсан бол одоо энэхүү хоёрдугаар давалгаа гэгдээд буй  вирус ганцхан шөнийн дотор 60 хүнд халдварлаад байгаа нь өмнөхөөс 15 дахин их хурдтай байгааг харуулжээ.  

   Тиймээс иргэд сонор сэрэмжээ бууруулахгүй байж амны хаалт зүүж, гарын ариун цэврээ сайтар сахиж байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00