Dark Light
Нийгэм | 2020-06-17

БНХАУ-ын Засгийн газраас нэмэлт цалин өгнө гэсний дагуу Балбад Хятад хэлийг заавал үзэх хичээл болгожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

      Балбад хятад хэл зааж буй багш нарт БНХАУ-ын Засгийн газраас нэмэлт цалин өгнө гэж амласан учраас олон хувийн сургууль хятад хэлийг заавал үзэх хичээл болгон сургалтын журамдаа оруулж буй талаар нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

    Сүүлийн үед Балбад БНХАУ-ын нөлөө эрс нэмэгдэж байгаагийн нэг жишээ нь энэ юм. Ийнхүү БНХАУ-ын амласан нэмэлт цалингаас болж олон хувийн сургуулиуд хөтөлбөртөө хятад хэлийг заавал үзэх хичээл болгосон гэдгийг хэд хэдэн албаны эх сурвалжууд мэдээлж байна. Гэвч улсын боловсролын хөтөлбөр баталдаг Засгийн газрын байгууллагаас гаргасан журмын дагуу сургуулиудад гадаад хэл заахыг зөвшөөрдөг ч заавал үзэх хичээл болгон сурагчдад хүчээр заахыг хориглосон байдаг аж.

     Сургуулиуд Засгийн газрынхаа журмыг мэдэж байсан ч хятад хэлний багш нарыг үнэгүй ажиллуулахын тулд ийнхүү зөрчсөн хэмээн нутгийн хэвлэлд мэдээлжээ. Дээрх журамд мөн сургуулиуд хичээлийн цагаар гадаад хэл заахыг хориглодог аж.

Эх сурвалж: INDIA TIMES


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00