Dark Light
Нийгэм | 2020-06-17

Дэлхий дахинд элсэн чихрийн хэрэглээ буурсан нь кола, пепси ундааны хэрэглээтэй холбоотой байжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

     Олон жилийн турш бууруулж чадаагүй дэлхий нийтийн элсэн чихрийн хэрэглээг "COVID-19" цар тахал бууруулсан байна.

Чихрийн хэрэглээ нь улс үндэстний эдийн засгийн чадамж, ёс заншил, газар зүйн байрлалаас хамаараад янз бүр байгаа нь судалгаанаас харагдаж байна. Жишээ нь өндөр хөгжилтэй европын орнуудад чихрийн өдөр тутмын хэрэглээ хоол хүнсээр авч буй илчлэгийн 7-8 хувь, европын орнуудад 16-18 хувь, Ази, Африкийн гуравдагч орнуудад 25 хувьтай байгаа мөртлөө Африкийн хөдөө тосгоны хүүхдүүдэд 7,3 хувьтай буюу хамаагүй бага байна.

    “Czarnikow” группийн мэдээлснээр дэлхий даяар ресторан, кино театрууд хаагдсан нь 40 жилийн дараа анх удаа элсэн чихрийн хэрэглээ буурахад хүргэсэн байна.

    Дөрөвдүгээр сарын эхний гурван долоо хоногт “Coca-Cola”-ийн борлуулалтын хэмжээ 25 хувиар буурсан байна. Тус компани цар тахлын нөлөө II улиралд илүү мэдрэгдэнэ гэж байсан юм. 

     Мөн “PepsiCo Inc”-ийн орлого II улиралд буурах төлөвтэй байна. Элсэн чихрийн хэрэглээ энэ улиралд 1.2 хувиар буурч, 169.9 сая тонн болох төлөвтэй байгаа аж.

Хэдий тийм боловч дараа улирлаас сэргэж, элсэн чихрийн хэрэглээ 3.6 хувиар өснө гэж АНУ-ын Хөдөө аж ахуйн яам тооцоолсон байна. Хүн ам хурдацтай өсөж байгаа Ази, Африкт эрэлт илүү нэмэгдэнэ гэжээ.

    Хэрэглээний судалгааг харвал элсэн чихрийн хэрэглээ багассан нь “Coca-Cola” болон “Pepsi” ундааны борлуулалт буурснаас ихээхэн шалтгаалсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00