Dark Light
Нийгэм | 2020-06-30

Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цэцэг сумаас 6-р сарын 28-ны өдөр БОЭТ-д яаралтай тусламжаар ирсэн 27 настай иргэн Г-д гоц халдварт тарваган тахал өвчний шинж тэмдэг илэрч, урьдчилсан шинжилгээгээр тус өвчнөөр өвчилсөн болох нь тодорхойлогдсон байна. Шинжилгээний сорьцийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд илгээсэн бөгөөд өнөөдөр албан ёсны баталгаат хариу гарах юм.

Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, мэргэжлийн байгууллагуудын онцгой нөхцөл байдлын үед шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

Тухайлбал, аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг даалгалаа.

БОЭТ-д хэсэгчилсэн хөл хорио тогтоож, тухайн өвчтөний нэг, хоёрдугаар зэргийн хавьтагчийг тодорхойлж, тусгаарлалтад авахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгосон юм.

Мөст, Алтай, Мөнххайрхан сумдад тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээлэл түгээх, Цэцэг суманд шаардлагатай шуурхай арга хэмжээ авч ажиллах зэрэг шийдвэрийг гаргалаа.

Мөн энэ үеэр иргэд тарвага, тарваганы гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, хот суурин газарт нэвтрүүлэхгүй байхыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

Эх сурвалж : khovd.gov.mn

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00