Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулав.
ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Гэндэнжамцын Баттулга “Хүний гавьяат эмч” цолоор шагнууллаа.
Тэрбээр эрүүл мэндийн салбарт 33 жил ажиллахдаа 46,089 эх, эмэгтэйд үзлэг, оношилгоо хийж, 4,951 эхийн төрөлтийг удирдан, 2,296 хагалгаа, мэс ажилбар гүйцэтгэжээ.
Мөн эх, нярайн тусламж үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлэх, оношилгоо, эмчилгээний чанарыг сайжруулах, залуу эмч, мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
АДМИН





Нийгэм


