Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-11-26

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: ШӨНӨДӨӨ ҮҮЛЭРХЭГ, ЦАС ОРНО

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:  

 26-27-нд Дорнод, Сүхбаатарын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх тул замд халтиргаа, гулгаа нэмэгдэхийг анхааруулж байна.  

11-р сарын 26-ны 20 цагаас 11-р сарын 27-ны 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:  

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. 27-нд Төвийн зүүн хойд, Хэнтийн баруун хойд сумдын нутгаар 0.0-1.0 мм, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдын нутгаар 0.0-3.0 цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. 

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө ихэнх нутгаар хүйтэрч Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул голын хөндийгөөр -18...-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх гол орчмоор -7...-12 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн, өдөртөө нутгийн зүүн хагаст хүйтэрч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -11...-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө өмнөх шөнөөс 7-10 градусаар хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор -18...-20 градус, бусад хэсгээр -13...-15 градус, өдөртөө -7...-9 градус хүйтэн байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө өмнөх шөнөөс 5-8 градусаар хүйтэрч -16...-18 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө өмнөх шөнөөс 5-8 градусаар хүйтэрч -15...-17 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна. 

2026 оны 11-р сарын 28-наас 2026 оны 12-р сарын 02-ныг хүртэлх   цаг агаарын урьдчилсан төлөв:  

27-28-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Архангайн баруун сумдын нутгаар, 28-ний өдөр Баян-Өлгийн баруун, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Дундговийн баруун сумдын нутгаар, 28-29-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд, Дундговь, Дорноговийн зарим, Завханы ихэнх, Хөвсгөлийн баруун сумдын нутгаар, 29-ний өдөр Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд сумдын нутгаар, 30-нд Төв, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-2.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29, 30-нд нутгийн зарим газраар, 12 сарын 1, 2-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -30...-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -23...-28 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -11...-16 градус, бусад нутгаар -17...-22 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08