Хонь
Өнөөдөр таны хувьд шийдвэр гаргах, шинэ алхам хийхэд тохиромжтой өдөр. Сүүлийн үед хойшлуулсан ажилдаа анхаарлаа төвлөрүүлбэл хүссэн үр дүндээ хүрч чадна. Хайр дурлалын харилцаанд хэн нэгэн тантай илүү ойртохыг хүсэж байгаагаа илэрхийлж магадгүй. Санхүүгийн хувьд гэнэтийн худалдан авалтаас зайлсхийж, ирээдүйн төлөвлөгөөндөө анхаараарай.
Үхэр
Тайван байж, аливаа асуудлыг яаран шийдэхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Ажил хэргийн хүрээнд өмнө нь анзаараагүй боломж гарч ирж болзошгүй. Хайртай хүнтэйгээ илэн далангүй ярилцах нь үл ойлголцлыг арилгана. Мөн өөрийн хүсэл сонирхлыг бусдын хүлээлтээс дээгүүр тавих хэрэгтэй.
Ихэр
Харилцаа холбоо, шинэ танилын хүрээ тань тэлэх өдөр. Таны хэлсэн нэг үг эсвэл гаргасан санаа бусдын анхаарлыг татаж, цаашдын боломжийн эхлэл болж мэднэ. Хайр дурлалын тал дээр гэнэтийн мессеж, дуудлага хүлээн авах магадлалтай. Ажилдаа анхааралтай байж, чухал мэдээллийг орхигдуулахгүй байхыг хичээгээрэй.
Мэлхий
Сэтгэл хөдлөлөө цэгцэлж, өөртөө цаг гаргах хэрэгтэй өдөр. Сүүлийн үед таныг зовоож байсан асуудалд шинэ өнцгөөс хандах боломж гарна. Гэр бүл, хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх цаг сэтгэл санааг тань сэргээнэ. Санхүүгийн асуудалд бодлоготой хандаж, бусдын ятгалгаар шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй.
Арслан
Таны өөртөө итгэх итгэл нэмэгдэж, бусдын анхаарлын төвд орох магадлалтай. Ажил дээрээ санаачилга гаргаж, чадвараа харуулахад тохиромжтой. Хайр дурлалын харилцаанд хэн нэгэн таныг гайхшруулж мэднэ. Гэхдээ бардам зангаасаа болж чухал яриаг орхигдуулж болохгүй. Өнөөдөр бусдыг сонсох нь танд давуу тал болно.
Охин
Ажил хэрэг, хувийн төлөвлөгөөгөө цэгцлэхэд тохиромжтой өдөр. Өмнө нь эхлүүлсэн ажлаа дуусгахын зэрэгцээ шинэ зорилго тавих боломжтой. Хайр дурлалын харилцаанд жижиг зүйлээс болж үл ойлголцол үүсэж болзошгүй тул хэт шүүмжлэлтэй хандахаас зайлсхий. Өөрийн эрүүл мэнд, амралтад анхаараарай.
Жинлүүр
Таны хувьд харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлнэ. Удаан хугацаанд хүлээсэн хариулт эсвэл санал ирж магадгүй. Хайр дурлалын тал дээр өнгөрсөн дурсамж сэргэж, хуучин хүн тань холбоо барих боломжтой. Гэхдээ сэтгэл хөдлөлөөр бус, тухайн хүний бодит үйлдэлд үндэслэн шийдвэр гаргаарай.
Хилэнц
Дотоод мэдрэмж тань хүчтэй байх өдөр. Бусдын хэлж буй үгнээс илүү үйлдлийг нь ажиглахад гэмгүй. Ажил мэргэжлийн хүрээнд нуугдмал байсан боломж ил гарч, таны өмнө шинэ сонголт нээгдэж мэднэ. Хайр дурлалд чин сэтгэлийн яриа чухал байна. Санхүүгийн асуудалд эрсдэлтэй алхам хийхээс татгалзаарай.
Нум
Шинэ зүйл туршиж үзэх, төлөвлөгөөгөө өөрчлөх хүсэл төрнө. Аялал, сургалт, ажил хэргийн шинэ санал таны сонирхлыг татаж магадгүй. Хайр дурлалын харилцаанд гэнэтийн танил эсвэл сэтгэл хөдөлгөсөн уулзалт тохиох боломжтой. Өөрийн хүсэл мөрөөдлийг хойш тавилгүй, эхний алхмаа хийхэд тохиромжтой өдөр.
Матар
Хариуцлага, санхүүгийн асуудалд анхаарлаа төвлөрүүлэх өдөр. Таны өмнө тавьсан зорилго биелэхэд ойртож байгаа ч тэвчээртэй байх шаардлагатай. Ажил дээрээ гаргасан хичээл зүтгэл тань удирдлага, хамт олны анхаарлыг татна. Хайртай хүнтэйгээ ирээдүйн төлөвлөгөөний талаар ярилцахад таатай. Өөрийгөө хэт их ачааллахаас болгоомжлоорой.
Хумх
Таны бүтээлч сэтгэлгээ идэвхжиж, ер бусын санаа төрөх өдөр. Шинэ хүмүүстэй танилцах, хамтын ажиллагаа эхлүүлэхэд эерэг боломж гарна. Хайр дурлалын тал дээр хэн нэгэн таныг илүү сайн таньж мэдэхийг хүсэж байж магадгүй. Бусдын бодлоос хэт хамааралгүй, өөрийнхөөрөө байх нь зөв сонголт болно.
Загас
Зөн совиндоо итгэж, сэтгэлээ чагнах өдөр. Таны удаан хугацаанд бодож явсан асуудалд шийдэл олдох магадлалтай. Ажил хэрэгтээ яаралгүй, нягт нямбай хандаарай. Хайр дурлалын харилцаанд халамж, ойлголцол чухал байна. Ганц бие хүмүүсийн хувьд сэтгэлд нь нийцэх хүнтэй танилцах эсвэл өмнөх танилтайгаа дахин холбогдох боломжтой.
Г.ГАНЦЭЦЭГ




Өдөр тутмын мэдээ


