Dark Light
Нийгэм | 2020-06-30

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг дахин сонголоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 30-ны 12:00 цагт товлогдсон Анхдугаар чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн сонгуулийн дүнг танилцуулснаар 76 гишүүн тангараг өргөсөн.  Түр завсарласан Анхдугаар чуулган УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэн санал хурааж УИХ-ын гишүүн Гомбожавын Занданшатарыг дахин УИХ-ын даргаар сонголоо.

Ийнхүү Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгох эсэх асуудлаар илээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд "Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 39 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл Улсын Их Хурлын даргын сонгуульд нэр дэвшүүлнэ" хэмээн заасан байдаг. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00