Dark Light
Нийгэм | 2020-07-02

Жо Байден сонгуулийн өмнөх кампанит ажлаа зогсоожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ оны сүүлээр АНУ-д явагдах Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден коронавирусний нөхцөл байдал сайжиртал сонгуулийн өмнөх кампанит ажлаа зогсоож байгаагаа мэдэгдсэн байна. Халдварын 2,7 сая тохиолдлоороо дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа АНУ-д сүүлийн нэгхэн хоногт 52 мянга орчим тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Жо Байден цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа Дональд Трампын засаг захиргааны бодлогыг хурцаар шүүмжилж байгаа юм. Тэрээр Трампыг мэргэжилтнүүдийн өгч буй зөвлөгөөг үл ойшоож, нөхцөл байдлыг улам дордуулж байгаад буруутгажээ.

Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп халдварын тархалт өндөр байгааг үл тоомсорлон өнгөрсөн долоо хоногт Оклахома мужид олон мянган хүнийг хамарсан дэмжигчдийнхээ уулзалтыг дотор талбайд зохион байгуулсан юм.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16