Dark Light
Нийгэм | 2020-07-03

Зөвшөөрөлгүй шатахуун түгээх үйл ажиллагаа эрхэлсэн зөрчил гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар шатахуун түгээх станцуудад явуулсан хяналт шалгалтаар зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 10 шатахуун түгээх станц, мөн автомашиныг хийгээр цэнэглэх 3 станцыг илрүүлжээ. Дээрх зөрчилд прокурорын хяналт дор, арга хэмжээ авч, холбогдох компаниудад нь торгууль ногдуулжээ.

НМХГ–ын улсын ахлах байцаагч Т.Мөнхболдын хэлснээр шатахуун түгээгч компаниудад явуулсан хяналт шалгалтаар М-Oil компанийн нэг ШТС, Шунхлай компанийн 2 ШТС, Сод Монгол компанийн нэг ШТС, Хүрээ инвест компанийн нэг ШТС, Интер Стандарт нефть компанийн 3 ШТС, Дашваанжил компанийн нэг авто хийн станц, Гор газ компанийн нэг авто хийн станц тус тус улсын нөөцөд хүлээлгэж өгөхөд шаардлагатай бичиг баримтууд байхгүй зөрчил шалгалтаар илэрчээ.

Энэ жил зөрчил гаргасан гурван шатахуун түгээх станцын үйл ажиллагааг зогсоож, буулгуулах арга хэмжээ авчээ. Хэдийгээр нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага зөрчил гаргасан ШТС–уудад тухай бүрт нь хариуцлага тооцож, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авдаг ч хяналт шалгалтаар жил бүр зөвшөөрөлгүй, дураар үйл ажиллагаа явуулсан зөрчил илэрдэг байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16