Dark Light
Нийгэм | 2020-07-03

ОХУ коронавирусний эмийг гадны орнуудад нийлүүлж эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОХУ коронавирусний эмчилгээнд үр дүнгээ өгч байгаа нь батлагдсан дотооддоо үйлдвэрлэсэн “Авифавир” эмийг гадаадад экспортлож эхэлсэн байна. Коронавирусний нөхөн үржихүйн механизмыг алдагдуулах үйлчилгээтэй тус эм нь цар тахалт энэхүү аюулт өвчний эсрэг ашиглаж болох ирээдүйтэй эмийн тоонд ороод байгаа бөгөөд Латин Америк, Ойрхи Дорнодын орнууд, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнууд уг эмийг нийлүүлж авах хүсэлтээ илгээгээд байгаа юм байна.

Манай хойд хөрш “Авифавир” эмийг эхний ээлжинд Беларусь улсад нийлүүлж эхэлсэн бөгөөд ойрын хугацаанд Казахстан руу экспортлох юм байна.

Коронавирусний халдварын тохиолдлоороо дэлхийд хамгийн эхэнд бичигдэж байгаа АНУ цар тахлын эмчилгээндээ “Ремдесивир” эмийг ашиглаж байгаа юм.

Гэвч АНУ тус эмийн ирэх гурван сарын бүх нөөцийг дангаараа худалдан авснаар ремдесивир эмийн хомсдол дэлхийн бусад орнуудад бий болоод байгаа юм.

Тиймээс коронавирусний эсрэг тэмцэлд дэлхийн эмийн зах зээл дээр үүсээд байгаа хомсдолыг арилгахад манай хойд хөрш туслана гэдгээ мэдэгдээд байна.

Эх сурвалж: РИА Новости


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00