Dark Light
Нийгэм | 2020-09-16

Японы шинэ ерөнхий сайдаар Ё.Сүга сонгогдлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Японы шинэ ерөнхий сайдаар Сүга Ёшихидэ сонгогдлоо. Японы Парламент өнөө өглөө шинэ ерөнхий сайдыг сонгох асуудлаар санал асуулга явуулсан бөгөөд Сүга Ёшихидэ парламентын төлөөлөгчдийн танхимын депутатуудын олонхийн саналыг авчээ. Ингэснээр өдгөө 72 настай Сүга Ёшихидэ Японы 99 дэх ерөнхий сайдаар томилогдлоо. Санал хураалтын дараа Сүга Ёшихидэ шинэ сайдуудаа зарлажээ. Шинээр байгуулагдсан Засгийн газрын танхим 21 сайдтай бөгөөд гишүүдийн дундаж нас 60.5 юм байна.

Эргэн сануулахад Японы ерөнхий сайд асан Шинзо Абэ эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаасаа огцрох тухайгаа өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр мэдэгдсэний дараа шинэ ерөнхий сайдыг сонгох шаардлагатай болсон юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00