Dark Light
Спорт | 2026-11-27

СУМЫН ЗААН Д.САРАНЦОГТ ХОЁР ДАХИА ТҮРҮҮЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд 704 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Эв Монгол клуб, Хунт Угалз Сайхан ХХК, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, сумын баяр наадмын дөрвөн түрүүтэй заан Дэмүүлийн Саранцогт хоёр дахь удаагаа түрүүлж, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын харьяат, "Хилчин" спорт хороо, Идэрийн Цуурай дэвжээний бөх, сумын баяр наадмын дөрвөн түрүүтэй заан Ганболдын Энхтүвшин үзүүрлэв.
Их шөвгийн гуравт Ховд аймгийн Үенч сумын харьяат, "Алдар" спорт хороо, Эм Ти Эс Групп ХХК, "Ховд" дэвжээний бөх, сумын заан Ц.Өсөхбаяр, дунд шөвгийн зургаад Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, сумын баяр наадмын таван түрүүтэй заан Д.Бат-Эрдэнэ, Ховд аймгийн Алтай сумын харьяат, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Ц.Сумъяабазар, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан А.Цэрэндагва нар шалгарлаа.
Бага шөвөгт Баян-Өлгийн заан Т.Серикбол, М.Серикбол, Увсын заан Г.Пүрэвбаатар, Өвөрхангайн заан Г.Сумъяабазар, Сүхбаатарын заан Ж.Мягмаржав нар үлдэв.
НТВ телевизийн хамт олон уламжлалын дагуу түрүү бөхөд 2,0 сая, үзүүр бөхөд 1,0 сая, дөрөвт үлдсэн хоёр бөхөд тус бүр 500.000, дунд шөвгийн тавд үлдсэн хоёр бөхөд тус бүр 250,000 төгрөгийн бай шагнал өргөмжлөлийн хамт гардуулсан юм.
Маргааш 13:00 цагаас Буриад түмний их баяр “АЛТАН ТООНТО” анхдугаар их наадамд зориулсан үндэсний 64 бөх, буриад бөх -86 кг-д 32 бөх, +86 кг-д 32 бөх тус тус барилдана.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08