Dark Light
Нийгэм | 2020-09-17

Хонконг-Улаанбаатар чиглэлээр 226 иргэн ирнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын Онцгой комиссын  шийдвэрээр есдүгээр сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 13 удаагийн тусгай нислэг төлөвлөгджээ. Өнөөдөр 06:25 цагт  Хонконг руу тусгай онгоц хөөрсөн байна.

Хонконг-Улаанбаатар чиглэлийн  транзит тусгай онгоц 16:45 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах юм.

Тус онгоцоор 226 иргэн эх орондоо ирэх бөгөөд 25 нь эрүүл мэндийн шалтгаантай, бага насны хүүхэдтэй гэр бүлийн 48, ахмад настан 38, бусад шалтгаантай 115 иргэн байна.

Иргэдийг  ХӨСҮТ, ЦТЭ, Тоёоко Инн зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

9 дүгээр сарын тусгай нислэгийн хуваарь: 

·         9 сарын 17-нд Хонконг-Улаанбаатар /транзит/

·         9 сарын 18-нд Истанбул-Улаанбаатар 

·         9 сарын 21-нд Сөүл-Улаанбаатар 

·         9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар 

·         9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар 

·         9 сарын 25-нд Седней-Улаанбаатар 

·         9 сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00