Dark Light
Нийгэм | 2020-09-17

Терроризмтэй тэмцэх зөвлөлийн ээлжит хуралдаан болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хуралдаан 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр болно. Терроризмтой тэмцэх зөвлөл нь Монгол Улсын хэмжээнд зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх, эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоог сайжруулах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэдээлэл солилцооны шуурхай байдлыг хангах замаар терроризм үл нутагших нөхцөлийг бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Тус зөвлөлийн 2020 оны 3 дугаар хуралдаанаар Терроризмтой тэмцэх зөвлөлийн дарга болон гишүүд шинэчлэгдсэнтэй холбогдуулан Зөвлөлийн ажлын албанаас үйл ажиллагааны танилцуулга хийнэ. 

Мөн “Ковид-19” цар тахалын терроризмын нөхцөл байдалд үзүүлэх нөлөөлөл болон Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын хяналтын жагсаалтаас гарах ажлын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны “Хаан шонхор” нэгдсэн дадлага сургуулийг зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00