Dark Light
Нийгэм | 2020-09-17

Бямба гарагт Төв аймгийн Алтанбулаг суманд дугуйн аварга шалгаруулах тэмцээн болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дугуйн спортын шилдэг дасгалжуулагч спортын мастер Н.Нармандах агсны нэрэмжит дугуйн аварга шалгаруулах бөөн гарааны уралдаан Төв аймгийн Алтанбулаг суманд ирэх бямба гараг /2020.09.19/-т болно.

Бямба гарагийн өглөөний 11 цагт Алтанбулаг хаалганаас road bike буюу уралдааны дугуйгаар гараагаа эхлүүлэх тус уралдаанд оролцох тамирчдын насны ангилал, уралдах зайг Монголын дугуйн холбоо /МДХ/-ноос танилцуулж байна.

1. Элит – Эр 75 км, Эм 50 км

2. Өсвөр үе 13-14 нас 25 км, 15-16, 17-18 нас 50 км.

3. Мастер 30-49, 50-59, 60+нас 50 км.

4. Сонирхогч 19-34, 35+нас 50 км.

5. Өсвөр үе-Эм болон Сонирхогч-Эм 19+нас 25 км.

Нийтдээ 11 насны ангилал байх аж. Нэг багаас оролцох тамирчдын тоог хязгаарлахгүй. Мөн хувиараа тамирчин оролцохыг зөвшөөрөх юм байна. Харин МДХ-ноос Лиценз аваагүй тамирчид тэмцээнд оролцохгүй.

Элит ангиллын эрэгтэй-2, эмэгтэй-1, Өсвөр үе эрэгтэй-2, нийт 5 тамирчны нийлбэр дүнгээр багийн дүнг гаргана.

Тус тэмцээнийг МДХ-ны Шүүгчдийн зөвлөл Олон улсын дугуйн холбоо /ОУДХ/-ны дүрмээр шүүн зохион байгуулна хэмээн МДХ-ноос мэдээллээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00