Dark Light
Нийгэм | 2021-01-17

Автомашин мөргөлдөж 40 настай эмэгтэй, 6 настай эрэгтэй хүүхэд амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн “4 замын уулзвар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 153 км-т, сумын төвөөс зүүн зүгт 33 км-т/ Завхан аймгийн Улиастай сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Кроун” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Завхан аймгийн Алдархаан сумын чиглэлд зорчиж явсан “Приус 20” загварын суудлын автомашинууд хоорондоо мөргөлдөж, автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдаж нас барсан тухай дуудлагыг 1 сарын 15-ны өдрийн 18:20 цагт аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авч 27 км замыг туулан 19:10 цагт очиход Ө /40 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарын цогцсыг Цагдаагийн байгууллагын алба хаагчид автомашинаас гаргасан байжээ. Гэмтэж бэртсэн  иргэн Г /56 настай, эмэгтэй/, Ж /44 настай, эрэгтэй/, У /25 настай, эмэгтэй/, Н /24 настай, эрэгтэй/,  П /31 настай, эмэгтэй/, Ш /24 настай, эрэгтэй/, Г /40 настай, эрэгтэй/ нарыг Тосонцэнгэл суманд авчирч Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж : ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22