Dark Light
Спорт | 2026-11-30

“THE MONGOLZ” “FLYQUEST”-ИЙГ ХОЖИЖ, “ASTRALIS”-ТАЙ ТУЛАХААР БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

“The MongolZ” баг “PGL Singapore Major”-т “FlyQuest”-ийг хожиж, 3-р шатанд шалгарахад ганцхан хожил дутуу байна

“Counter-Strike” цахим спортын ертөнцийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох 1.25 сая ам.долларын шагналын сантай “PGL Singapore Major 2026” тэмцээний 2 дугаар шатны (Stage 2) тоглолтууд амжилттай үргэлжилж байна.

Ази тивийн чансааг тэргүүлэгч Монголын “The MongolZ” баг дэлхийд 10 дугаар байрт бичигдэж буй амжилтаараа эхний шатыг алгасаж, 2 дугаар шатнаас бүс нутгаасаа цор ганцаар шууд оролцох эрх авсан билээ.

Сингапурын дэвжээн дэх тоглолтын үр дүн ба дараагийн учраа:

  • Эхний өдрийн тоглолтууд (11-р сарын 28): Манай баг эхний тойрогт Хятадын “Lynn Vision” багийг 13:9 (Inferno) харьцаатай хожсон бол хоёрдугаар тойрогт “1win” багт 10:13 (Mirage) харьцаатай дийлдэж, 1 хожил, 1 хожигдолтой болсон юм.

  • “FlyQuest”-ийг буулган авлаа (11-р сарын 29): Улмаар гуравдугаар үед адил 1-1 гэсэн үзүүлэлттэй явсан Австралийн “FlyQuest” багтай учраа таарч, “Inferno” газрын зураг дээр 13:8 харьцаатай (1:0) итгэл төгс ялалт байгууллаа. Энэ тоглолтод Мөнхболдын Содбаяр буюу “Techno” 23-10 гэсэн үзүүлэлтээр багаа тэргүүлсэн байна.

  • Дараагийн шийдвэрлэх тоглолт: Ийнхүү “The MongolZ” баг 2 хожил, 1 хожигдолтой болж, дараагийн шатанд (Stage 3) шалгарахад ердөө ганцхан хожил дутуу үлдлээ. Тэд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 30-нд шийдвэрлэх тоглолтоо Данийн алдарт “Astralis” багийн эсрэг хийхээр учраа таарчээ.

(Сануулахад, “The MongolZ” баг Сингапурын “Major”-ын өмнөхөн БНХАУ-д болсон “IEM Beijing 2026” тэмцээнд “FURIA” болон “Natus Vincere” багуудыг буулган авч мөнгөн медаль хүртсэн өндөр формтойгоор энэхүү тэмцээнд оролцож байгаа юм).


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08