Дархан-Уул аймгийн Онцгой комисс, Шуурхай штабын 2021.01.16-ны өдрийн мэдээлэл:
✅Аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид энэ сарын 16-ны өдөр 136 иргэнээс түргэвчилсэн тестээр, 23 иргэнээс PCR шинжилгээ авахад бүх хариу сөрөг гарсан байна.
✅Орон нутгаас ирж гэрийн хяналтанд орсон 193 иргэн байна.
✅Аймгийн Шуурхай штабаас холбогдох журмын дагуу бичиг баримтыг үндэслэн Улаанбаатар хот болон бусад орон нутаг руу нийт 67 нэвтрэх зөвшөөрөлийг 161 иргэн, 72 нэгж техникт олголоо.
✅Дархан-Уул сумын хяналтын цэгүүдээр 75 нэгж техник, 184 иргэдийг харъяалалын дагуу бүртгэн хүлээн авав.
✅Хязгаарлалттай холбоотойгоор бүсчлэн хаах төлөвлөгөө, зураглалын дагуу аймгийн төв болон Шарын гол, Орхон, Хонгор сумдын орох, гарах замуудад шалган нэвтрүүлэх байнгын хяналтын нийт 15 постонд, 39 алба хаагч, ажилтнууд үүрэг гүйцэтгэж байна.
✅Аймгийн хэмжээнд нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах болон замын хөдөлгөөнийг зохицуулах эргүүл, хяналт шалгалтаар нийт 38 чиглэлд 56 алба хаагч батлагдсан хуваарийн дагуу заасан цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байна.
✅Гудамж талбайд хэв журам сахиулах, эргүүл хяналт шалгалтаар өдрийн цагаар хөдөлгөөнт эргүүл 2 чиглэлд 4 алба хаагч, явганы 5 чиглэлд 10 алба хаагч, шөнийн цагаар хөдөлгөөнт эргүүл 2 чиглэлд 4 алба хаагч, явганы 9 чиглэлд 18 алба хаагч, нийт 18 чиглэлд 36 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
✅МХГ-аас Дархан сумын тамгын газрын 32 объект, Боловсрол, соёл урлагийн газрын 82 объектод хяналт шалгалт хийхэд 8 зөрчил илэрснээс 4-ийг газар дээр нь арилгуулав.
✅Нийт 30 объектыг коронавирусээс урьдчилан сэргийлэх хяналтад хамруулж
3305м.кв талбайд цэвэрлэгээ, үйлчилгээ, ариутгал халдваргүйтгэл хийлээ.
✅Дархан сумын Онцгой комисс Дархан-Уул аймгийн харьяалалтай Шарын гол, Хонгор, Орхон сумд руу хөдөлгөөнд оролцох 229 иргэнд нэвтрэх бичиг олголоо
АДМИН








Нийгэм





