Dark Light
Нийгэм | 2021-01-17

Хайрга, дайрга бэлтгэхээр тэсэлгээ хийжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлд өнөөдөр /2021.1.17/ дахин газар хөдөллөө гэх мэдээлэл цахим орчинд түгээд байна. Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газарзүй геоэкологийн газраас “Өнөөдөр 13:00 цагт Эмээлт орчимд 1.4 магнитудын газар хөдлөлт бүртгэгдсэн. Энэ нь зөвхөн тусгай зориулалтын багажинд л мэдрэгддэг. Харин 3.5 магнитудаас дээш бол багажнаас гадна иргэдэд мэдрэгддэг. Одоогоор өөр газар хөдлөлт бүртгэгдээгүй байна. Уг шалтгаан нь Эмээлтээс хойш орших уул уурхайн компани тэсэлгээ хийснээс үүссэн чичирхийлэл юм” гэв.

Эх сурвалж: Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газарзүй геоэкологийн газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22